.




                                                                              

       Манай улсад дэлгэцийн хүүхэлдэйн урлаг 1990 –ээд оноос хойш 2005 он хүртэл бараг орхигдсон гэж үзэж болох бөгөөд 2005 оноос зарим төрлийн сурталчилгаа анимэйшн хэлбэрээр хийгдэх болсоноор уран бүтээлчдийн дунд энэ төрлийг сонирхох хандлага ихэссэн гэж үздэг бөгөөд сүүлийн жилүүдэд телевизийн шторк, сурталчилгааны баримтат нэвтрүүлэг зэрэгт анимэйшн хэлбэрийн бүтээлүүд хйигдэж байна. Гэвч хүүхэлдэйн киноны түвшинд уран бүтээлчдийн ур чадварийг сорьсон дэлхийн түвшинд ойртохуйц уран бүтээл огт гараагүй байсаар байна.
           Энэ нь Манай улсад  хүүхэлдэйн кино хийх техник технологийн бололцоо хангалтгүй, уран бүтээлчдийн чадвар мэдлэг хомс зэрэгтэй холбоотой боловч, хамгийн гол шалтгаан нь хүүхэлдэйн кино хийхэд асар их зардал шаардаж байдаг мөн ашиг авчирах тал дээр учир дутагдалтай байдагтай  холбоотой гэж үзэж байна.  
Иймд Монголд дэлгэцийн бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног хийхээр  Дүрслэх Урлагийн Дээд Сургуулийг зураач, дизайнараар 2008 онд төгссөн Батбаяр овогтой Дамдин санаачилсан бөгөөд комьпютер график болон уран зургийн авьяас чадвараа түшиглэн бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийхийг зорьж ажилдаа ороод байна.
Бидний залуус их сургуульд суралцаж байх хугацаа болон төгссөнөөсөө хойш комьпютер график болон 2 хэмжээст технологи тулгуурласан сурталчилгааны бүтээлүүд дээр тасралтгүй ажиллаж туршлага хуримтлуулж ирсэн.
Бид  өнгөрсөн хугацаанд Мөнгөн усгүй амьдрал, Би+Чи,Эх дэлхий  зэрэг 2 хэмжээст хүүхэлдэйн кинонууд хийсэн болно.